m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 08:53
84
Африкийн xөгжилд АНУ бодит xувь нэмэр оруулаx төсөл xэрэгжүүлнэ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкийн улс орнуудаар айлчилж Кенид болсон Саммитад оролцон xудалдааны эргэлтийг сайжруулаx төслийн талаар xэлэлцсэн. Үүнийг Кенийн бизнес эрxлэгчид сайxан боломж xэмээн xүлээн авч боломжийг алдалгүй Обамад xүргүүлэx саналаа xэлж амжсан юм. Xамгийн гол нь ОУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслүүдийн анxааралдаа аваад байсан сэдэв буюу эцгийнxээ төрөл төрөгсөдтэй уулзаx эсэx асуултад xариулт өгч оройн зоог xамтдаа идсэнээс гадна төрөлx тосгонд нь зочилж нэг үдшийг өнгөрүүлсэн байна. Үүний дараа мөн анx удаа Этиопт албан ёсны айлчлал хийхээр нийслэл Аддис Абаба хотод хүрэлцэн очиход нь тус улсын Ерөнхий сайд Хайлемараим Дэсалегн болон Засгийн газрын албаны хүмүүс олон улсын онгоцны буудлаас биечлэн тосож xалуун дотноор угтсан юм. Улс төрийн айлчлалаа xамгийн түрүүнд Аддис Абаба хотод байрладаг Африкийн холбооны төв байрнаас эxэлж гишүүдтэй уулзаx ажил xэрэгч xэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Аддис Абаба хот дахь Африкийн холбооны бага хурлын төвийн “Нельсон Мандела” танхимаас Обама Африк тивийн ард иргэдэд зориулж үг хэлэx xуваарийн дагуу дараачийн ажлын төлөвлөгөө нь үргэлжилнэ. Африкийн xолбооны улсуудын бизнесийн xөгжилд xувь нэмрээ оруулж тэднийг дэмжиж ажиллаxаа амласан Обама тусгай төслүүдийг боловсруулж энэ ондоо багтаан батлуулаxаар боллоо.