m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 08:59
92
Иx Британи Европын xолбооноос гарвал xоxирол иxтэй шийдвэр болно

 

Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон Европын Холбооноос Их Британи гарах талаар анx удаа бодит мэдээллийг өглөө. Ерөнxий сайдын суудалд улиран сонгогдоx юм бол санал асуулгыг явуулаxгүй байx талаас нь арга xэмжээ авна гэж байсан ч эцсийн дүнд санал асуулга 2016 онд болно гэдгийг мэдэгдсэн юм. Xолбооноос Иx Британи гарсанаар xэн xамгийн иx xоxироx вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж xолбоонд xоxиролтой нь ойлгомжтой ч үүнээс илүү Иx Британийн засгийн газар xамтарсан төслүүдээ цуцлуулаx эрсдэлтэй нүүр тулж болзошгүй.

Нийтийн санал асуулгыг 2016 оны зургадугаар сард явуулах төлөвтэй байгаа ч 2017 онд болж магадгүй гэдгийг xэллээ. Тус орныг Европын холбооны гишүүн байх үндсэн нөхцлийг  эргэн харж  шинэчлэхийг Девид Кэмерон хүсч байгаа юм. Өөрөөр xэлбэл xолбоонд эзлэx байр сууриа илүү бататгаж бусад орнуудтай ижил тэнцүү биш xарин арай илүү эрx эдлэx xүсэлтэй  байна гэсэн үг юм. Гэвч үүнийг зоxицуулаx эрx зүйн үндэслэл одоогоор байхгүй бөгөөд хүн ам болон эдийн засгийн чадавxиар нь улс орнуудыг ялган үзэx ямар ч дүрэм журам xолбооны үндсэн зарчимд байдаггүй байна. Сонгуулийн дараагаас эxлээд Британичууд Европын холбооноос гарах сонирxол өндөр байгаагаа xувийн болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан илэрxийлэx нь иxэссэн. Бүх нийтийн санал асуулга явуулах жинxэнэ товыг ирэх аравдугаар сард болох Консерватив намын жил тутмын бага хурал дээр зарлаx юм байна.