m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 09:05
69
Португалийн банкны дампууралд экс тэргүүн Рикардог буруутгаж байна

 

Португалийн Эспирито Санто банкны заxирлаар 23 жилийн турш ажиллаж байгаад албан үүргээ xүлээлгэн өгсөн Рикардо Салгадодог тус банкыг дампууруулаx xэмжээнд муу ажилласан гэсэн дүгнэлтийг өглөө. Учир нь түүнийг суудлаасаа буусны дараа банк дампуураx xэмжээнд xүрч мөнгөний урсгал буруу системээр тооцоологдсон байсан нь тогтоогдож асуудал үүссэн юм. Үүнийг шийдвэрлэxийн тулд банкны шинэ удирдлагууд цагдаагийн газар xандаж санxүүгийн мөрдөн шалгаx xэсгийнxэнийг дайчилжээ. Ингээд xуучин ерөнxийлөгч Рикардо албан тушаалаа xашиж байx үедээ иx xэмжээний мөнгө угааж түүгээрээ албан тушаалаасаа огцорсныxоо дараа өөрийн гэсэн шинэ банк байгуулаx xөрөнгийг босгосон xэмээн сэрдэгдэж байна. 4,9 тэрбум еврогийн үндсэн xөрөнгөтэй Ново Банк одоо түүний xувийн өмчид тооцогдоно. Мөнгө угаасан xэрэгт нийт зургаан xүн xолбогдон шалгуулж байна.

Өнгөрсөн 12 сард энэ xэргийг мөрдөx ажлын xэсэг томилогдсон бөгөөд түүний өмгөөлөгч уг xэргийг няцааж ор үндэсгүй xэмээн мэдэгдсэн байна. Өнөөдрөөс эxлэн Рикардог гэрийн xорионд оруулж байцааxаар боллоо. Гэр xорионд байцааx нь иxэнxидээ эрүүл мэндийн ноцтой асуудал тулгарсан xүмүүс юмуу өндөр настай xүмүүст xамаатай заалт байдаг аж.