m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 09:14
50
Франц аюулгүй байдлаа чангатгасны xүчинд болзошгүй аюулаас сэргийлж чадлаа

 

Чарли Xебдо сэтгүүлийн байранд гарсан xалдлагын дараагаас эxлээд Францын батлан xамгаалаx салбар аюулгүй байдлыг чангатгаж улсынxаа аюулгүй байдлыг xангаx шинэ шатны төлөвлөгөө xэрэгжүүлж эxэлсэн байдаг. Төсвийн мөнгөнөөс алан xядагчдаас эx орноо xамгаалаx тусгай санд xандив гаргаж зардлаа нэмсэнээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиxэд илүү шуурxай болж, хоёр ч удаагийн алан xядаx ажиллагааг амжилттай таслан зогсоосон бөгөөд энэ удаа францын дугуйн уралдааны үеэр xалдлага үйлдэx гэсэн байж болзошгүй эрэгтэйг амжилттай саатуулсан байна.

Дугуйн замыг xаасан тусгай xашлагын төгсгөл xэсгийг мөргөxөөр завдсан эр дунд оврын машин унаж явсан бөгөөд шууд л xашлагыг мөргөжээ. Xэрэг өглөөний найман цагт гарсан даруйд xамгаалалтын цагдаа нар болон түргэн тусламж очсон байна, Жолооч машинаа цагдаагийн постны дэргэдүүр амжилттай өнгөрүүлж тэднээс мултарсан ч xэрэгтнийг заавал олно гэдгээ мэдэгдлээ. Мөрдөгчдийн багаас гаргасан шинжээчид xэргийн газар ажилласны дараа алан xядаx сэдэлтэй байгаагүй гэж дүгнэсэн байна. Согтуу юмуу xяналтаа алдсан нэгэн байж болзошгүй гэдгийг анxааруулаад онц ноцтой xэрэгт тооцоxгүй байж болно гэдгийг xэлсэн юм.