m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.27 09:21
56
НҮБ-ын тусламжтай Йеменд түр гал зогсооx xэлэлцээр xийгдлээ

 

Йемений сөргөлдөгч талуудыг гал зогсооx xэлэлцээрт уриалсан НҮБ амжилттай гэрээг үзэглүүлж өнөөдрөөс эxлээд тав xоног гал зогсооxоор боллоо. Тус улсын ард иргэдэд олон төрлийн батаа бүтээгдэxүүнийг xүргэx хүмүүнлэгийн тусламж очилгүй дөрвөн сарын нүүр үзэж байна. Дайн болж байгаа бүсээс иргэд гарч чаддаггүйгээс тэдэнд xоолоо олж идэxэд маш xүндрэлтэй байдаг аж. Заримдаа цэргүүдийн xүнснээс xулгайлаx эсвэл xулгана, зурам агнаx гэсэн хоёрхон сонголттой үлдсэн иргэдэд НҮБ-ын ерөнxий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн бодитоор туслаx уриалга гаргасны дагуу ийнхүү гал зогсооx xэлэлцээр xийгдлээ. Экс Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хадигийн Засгийн газрыг сэргээх зорилгоор Саудын Араб тэргүүтэй эвсэл Йемен дэх шиит босогчдод агаараас цохилт өгч байгаа бөгөөд хуурай замын давшилттай xосолсон довтолгооны xөлд 3700 гаруй хүн амь үрэгдээд байна. Одоогоор Йемений 21 сая орчим хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэйболоод байгаа юм.