m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 01:35
54
Хакухо М.Даваажаргалын "Хөдөлмөрийн баатар" цолны найр өнөөдөр болно

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 35 дахь удаагаа түрүүлсэн. Тэгвэл өчигдөр эх орондоо ирсэн тэрбээр "Хөдөлмөрийн баатар" цолныхоо найрыг өнөөдөр Зуунмод хотноо хийх аж. Түүнийг дагалдан мэргэжлийн сумогийн олон бөх хүрэлцэн ирсэн бөгөөд түүний гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин бэлэглэхээр болжээ. Наадмын үеэр хүчит 128 бөх барилдаж, их нас болон дааганы уралдаан болох юм байна.