m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 03:50
138
"Марко Поло" киноны зураг авалт эхэлжээ

АНУ-ын  “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” олон ангит киноны эхний улирлын нээлт өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт “Broadway” дэх “AMC Loews” театрт болсон. Тус киноны Аригбөхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглож Холливудад мөрөө гаргасан билээ. Тэгвэл дараагийн ангиудын зураг авалт эхэлсэн бөгөөд Унгарт анхны зураг авалтаа хийх аж. Тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулж дууссан байна. Дашрамд дурьдахад, “Аав” киноны гол дүрээрээ “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА Ц.Цэрэнболд "Марко Поло" кинонд Сорхугтани хатны аав Чахахамбугийн дүрийг бүтээх бол "Шилдэг туслах дүр"-ийн шагналт МУСТА А.Цэгмэд мөн энэхүү кинонд дүр бүтээж байгаа юм.