m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 04:23
89
Үе мөч- аутоиммунный нарийн мэргэжлийн эмч үзлэг оношлогоо хийнэ

 

Үе мөч болон аутоиммунный өвчнүүд нь оношлож эмчлэхэд нарийн төвөгтэй бөгөөд оношлогооны өндөр мэдрэг урвалж, шинжилгээг шаарддаг бөгөөд архаг явцтай  хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг эмгэгүүд юм. Иймд нарийн мэргэжлийн дадлага туршлагатай, үе  мөчний эмгэгүүдийн эмгэгүүдээр нарийссан эмч эмчилгээ оношлогоог хийх шаардлагатай байдаг байна. 

Манай оронд үе мөч- аутоиммунный өвчний эмч дутагдалтай байдаг тул өвчнүүд эхний үе шатандаа оношлогддоггүй мөн буруу оношлогддог тул архагшиж хүндрэх тохиолдол элбэг байдаг аж. Иймд 2005 оноос хойш Герман улсад мэргэжил эзэмшин  ажиллаж байгаа үе мөч- аутоиммунный нарийн мэргэжлийн эмч Нямсүрэн цөөн хоногоор Мөнгөнгүүр эмнэлэг дээр үзлэг оношлогоо хийж эхлсэн байна. Тэрбээр 1991-1997 Монгол улсын Анагаах ухааны их сургуулийг  хүний их эмчийн мэргэжлээр, 1997-2002 Герман улсын Dusseldorf хотын Анагаах ухааны их сургууль хүний их эмчийн мэргэжлээр, 2002-2005 Дотрын эмчийн мэргэжил, Үе мөч, системийн өвчний нарийн мэргэжлийн эмчийн олгох курс, 2010 онд Герман улсад Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж 2005 оноос хойш тус улсад их эмчээр  ажиллаж байгаа аж. Үзлэг өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжлэх юм байна.