m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 06:15
160
"Цэндийн хүрэн 2015"наадмын бэлтгэл ажил хангагдлаа

Хоёр жилд нэг удаа уламжлал болон зохион байгуулагддаг “Цэндийн хүрэн-2015” наадам маргааш Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд  болно. Тус наадмыг нутаг орондоо алдартай уяач Цэндийн хүрэн морины нэрэмжит болгон зохион байгуулдаг бөгөөд уг хүрэн морь 1960-1970 оны хооронд гайхалтай сайхан хурдалж, аймаг сумын наадамд 10 гаруй түрүү авсан алдартай хүлэг билээ. Алдартай уяачийн шандаст хүлгээр нэрлэсэн тус наадамд их нас, соёолон, шүдлэн насны морьд тоосоо өргөх юм. 

“Цэндийн хүрэн 2015” наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар Өвөрхангай аймгийн Баруубаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун болон “Таацын хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн С.Батжаргал нараас дараах тодруулгыг авлаа.

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Д.Баатарчулуун:“Цэндийн хүрэн” наадмыг зорин ирэх иргэд нэмэгдсэн

- “Цэндийн хүрэн-2015" наадмын бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Бэлтгэл ажил 90 орчим хувьтай явж байна. "Цэндийн хүрэн" наадмыг зохион байгуулах комиссууд чиглэлийн дагуу бэлтгэлээ базаасан. Тус наадам нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын алдарт уяач Цэндийн хүрэн морины  нэрэмжит наадам гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн наадамд зэргэлдээ аймаг, сумдын иргэд шандаст хурдан буянуудаа уралдуулахаар хүрэлцэн ирсэн. Түүнчлэн “Таацын хүлэг” морин спорт уяачдын холбооны арван жилийн ой тохиож байна. Наадмын бэлтгэл ажил өнөөдөр дуусч маргааш албан ёсоор эхэлнэ.

"Цэндийн хүрэн" наадмыг зохион байгуулах комиссууд чиглэлийн дагуу бэлтгэлээ базаасан

-"Цэндийн хүрэн" наадам хоёр жилд нэг удаа зохион байгуулагддагаараа онцлогтой. Урьдны наадмаас энэ жилийн наадам ямар онцлогтой вэ?

-“Цэндийн хүрэн” наадмыг олон хүн хүлээж мэддэг болсон учир өндөр ач холбогдол өгдөг. Тиймээс тус наадмыг зорин ирэх иргэдийн хүсэл нэмэгдэж байна.

“Цэндийн хүрэн” наадмыг олон хүн хүлээж мэддэг болсон учир өндөр ач холбогдол өгдөг

   “Таацын хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүн С.Батжаргал:Наадмын бэлтгэл ажил хангагдсан

“Таацын хүлэг” морин спорт уяачдын холбооны арван жилийн ой болон "Цэндийн хүрэн-2015" наадам долдугаар сарын 29-ны өдөр буюу маргааш болох гэж байна. Наадмын бэлтгэл ажил хангагдсан. “Цэндийн хүрэн” наадамд зэргэлдээ аймаг сумдын олон шандаст хүлгүүд тоосоо өргөхөөр ирсэн байна. Наадам сайхан болно.

Наадмын бэлтгэл ажил хангагдсан