m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 06:59
69
Сэтгүүлч С.Баттулгад торгуулийн арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ

Сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулга нарыг бусдын нэр төрд халдсан хэргээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал өчигдөр эхэлсэн. Шүүх хуралд улсын яллагчаар БЗД-ийн прокурор Н.Мөнхжаргал, шүүгчээр С.Батжаргал нар оролцож байна.

Өчигдөр эхэлсэн шүүх хурал шөнийн 23:00 цаг хүртэл үргэлжилж нотлох баримтын төвшинд талууд мэтгэлцсээр шүүх хурлыг өнөөдөр өглөөний 09:00 цаг хүртэл завсарлуулсан байна. Улмаар өнөөдөр өглөө эхэлсэн шүүх хурал өндөрлөж Г.Буяндорж, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр нарыг Эрүүгийн хуулийн 253.1.2-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн сум дундын шүүх хуралдаанд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Эрүүгийн хуулийн 11.3-ын дагуу сэтгүүлч С.Баттулга нартай үгсэн хуйвалдаж иргэн С.Билэгтийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр Улсын яллагч буруутай гэж үзлээ. Тиймээс иргэн Г.Буяндоржид 3,3 жил, Д.Батжаргал, Г.Дамдиндорж нарыг гурван сар баривчлан хорих, сэтгүүлч С.Баттулгыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлж торгууль төлөх шийдвэр гаргасан байна. Мөн сэтгүүлч С.Баттулгын хоригдсон хугацааг харгалзан үзэж торгуулийн мөнгөн дүнгээс 4,2 сая төгрөгийг хасаж тооцохоор тогтоожээ. Харин шүүгдэгч Ч.Ууганбаярыг цагаатгасан байна.