m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 07:26
77
“Элэгний үрэвслээс урьдчилан сэргийлье” өдөрлөг зохион байгууллаа

П.Н Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэгийн төв хаалга болон зөвлөх поликлиникт  “Элэгний үрэвслээс сэргийлэх Дэлхийн өдөр” -т зориулан өнөөдөр “Элэгний үрэвслээс урьдчилан сэргийлье” уриан дор ард иргэдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт тус эмнэлгийн захиргаа, Халдвараас сэргийлэлт Хяналтын баг, ХБЭСТ, ЭЗҮТМСС Баг, Мэдээлэл Технологийн Алба  хамтран ажиллалаа. Нийт 420 хүн өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцсон байна.   

ХБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Бадамсүрэн “Элэгний эмгэгээс сэргийлье” сэдэвт бичил лекц уншиж, таван төрлийн тараах материал өгч, эмнэлгийн төв хаалга болон зөвлөх поликлиникийн үйлчлүүлэгчдийн  нийтийн танхимд байрладаг  телевизээр хоёр төрлийн видео кино гаргах зэргээр ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.