m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.28 09:08
51
УИХ-ын дарга ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ.

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргалаа

Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

Үүнд:

1/Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал;
2/Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
3/Зөрчлийн тухай болон холбогдох бусад хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
4/Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
5/Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
6/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны наймдугаар сарын 03-ны өдрийн даваа гарагийн 09.30 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.30 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.