m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.29 00:37
104
“Цэндийн хүрэн-2015” наадам болж байна

Хоёр жилд нэг удаа уламжлал болон зохион байгуулагддаг “Цэндийн хүрэн-2015” наадам өнөөдөр  Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд  болж байна. Тус наадмыг нутаг орондоо алдартай уяач Цэндийн хүрэн морины нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд уг хүрэн морь 1960-1970 оны хооронд гайхалтай сайхан хурдалж, аймаг сумын наадамд 10 гаруй түрүү авсан алдартай хүлэг билээ. Алдартай уяачийн шандаст хүлгээр нэрлэсэн тус наадамд их нас, соёолон, шүдлэн насны морьд тоосоо өргөнө.