m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.29 02:21
73
Хоёр хүн усанд осолдож амиа алджээ

Өчигдөр буюу долоодугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед 27 настай, эрэгтэй Б гэгч  Булган аймгийн Хангал сумын  Эргэл багийн “Хар-Усны тохой” гэдэг газар Хар-Ус голын усанд живж нас барсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид цогцсыг уснаас гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өглөө.

Мөн өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн задгайд оршин суугч, 55 настай, эрэгтэй иргэн М гэгч 2015 оны долоодугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын албан хаагчид Цагдаагийн газрын болон ар гэрийнхнийхэнтэй нь хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус сумын Рашаант багийн “Хар-Усны татуурга” гэдэг газар, Хожуулын голын уснаас олж, цогцсыг гарган, сумын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай Удирдлагын газраас мэдээллээ.