m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.29 02:46
120
Монгол банк 6,0 сая юань худалдав

2015 оны долдугаар сарын 28-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1970.00-1976.00 төгрөгийн ханшаар 8.3 сая ам.доллар авах, мөн 4.0 сая ам.доллар худалдах саналууд ирүүлсэн бөгөөд Монголбанк 1975.00 төгрөгийн хаалтын ханшаар 2.5 сая ам.доллар нийлүүлэв. Юанийн дуудлага худалдаагаар 317.51-319.71 төгрөгийн ханшаар 26.0 сая юань худалдан авах санал ирүүлснээс 319.50 төгрөгийн хаалтын ханшаар 6.0 сая юань нийлүүлэв. 2015 оны долдугаар сарын 28-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 1.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.