m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.29 02:58
156
Хакухо М.Даваажаргалын цолны наадам эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал эх орондоо хүрэлцэн ирээд буй. Тэрбээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолондоо хүндэтгэл үзүүлж, бэсрэг наадам хийхээр эх орондоо ирсэн нь энэ юм. Тэгвэл Хөдөлмөрийн баатар цолонд хүндэтгэл үзүүлэх наадам Төв аймагт өнөөдөр эхэллээ. Наадмаар хоёр насны морьдын уралдаан болох бөгөөд хүчит 128 бөх барилдана. Түүнчлэн  наадмын үеэр Их аваргын  гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн эрүүл мэндийн салбарт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулах ёслол болох аж.