m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.30 06:27
54
Шавжинд хазуулсан иргэн амиа алджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд шавжинд хазуулж, загатнах, хавдах зэргээр эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гурван хүн эмнэлэгт хандсан байна.  Улмаар хоёр хүн сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж, нэг хүн нас барсан байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг нийт ард иргэддээ хүргэж, сэрэмжлүүлж байна.

Сэрэмжлүүлэг:

Араатан амьтан, чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтны шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоомсорлож болохгүй. Амьтанд хазуулсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарсны хэрэггүй.