m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.30 07:34
69
Аж үйлдвэрийн сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн өвөлжилт, газар тариалангийн бүс нутгийн ургацын байдалтай танилцах Засгийн газрын албан томилолтын дагуу зургаан хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн сумдад ажиллаж байна.

Түүнчлэн, Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, ЖДҮ эрхлэлтээрээ улсдаа тэргүүлдэг аймгийн иргэдийг төрөөс хэрхэн дэмжих, газар тариалан, хүнсний ногоо, зөгийн бал зэрэг брэнд бүтээгдэхүүнээр Дархан-Уул, Сэлэнгэ цаашлаад дотоодын зах зээлээ хангах боломжтой иргэдийн төсөл хөтөлбөртөө биечлэн танилцах ажлыг ч албан томилолтынхоо чухал хэсэг болгон багтаасан юм.

Албан томилолт энэ сарын 28-наас эхэлж, өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Хушаат, Түшиг, Цагааннуур, Шаамар сумдад ажиллалаа.