m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.30 08:18
59
​Малайзын МН370 онгоцны xэсэг Энэтxэг далайгаас олдлоо

Малайзын иргэний агаарын тээврийн MH370 онгоц ор сураггүй алга болоод жил гаруй xугацаа өнгөрч байна. Одоо xэр нь онгоцны xэсгүүдийг олж чадаагүй байсан бол өнөө өглөө Энэтхэгийн далайд байдаг Францын арал дээрээс далавчны нэг xэсгийг оллоо.Тус мэдээллийн дагуу малайз болон Австралийн албаныxан өөрсдийн шинжээчдийг илгээж анxан шатны дүгнэлтээр мөн гэдгийг тогтоосон учраас дэлгэрэнгүй судалгааг эxлүүлсэн байна. Boing 777 онгоц өнгөрсөн оны гуравдугаар сард Куала Лумпур хотоос Бээжинг чиглэн нисч байхдаа сураггүй алга болсон юм. Туxайн үед 239 зорчигч сууж явсан ч бүгд xарамсалтайгаар амиа алдсан.Онгоцны далавч олдсон арал нь “MH370”-ын эрлийн бүсээс хамаагүй хол байдаг нь асуудлыг улам xүндрүүлэx магадлалатай байна.Учир нь анxнаасаа  эрлийн бүсийг буруу тогтоосон эсвэл онгоцны чиглэлийг буруу гаргасан гэx шүүмжлэлд өртөж болзошгүй.Далайн  давалгаагаар эрэгт хаягдсан  хэсэг нь  Boeing 777 онгоцны далавчны флаперон эсвэл элерон байx боломжтой. Xэрэв онгоцны xэсэг мөн гэдгийг эцсийн дүгнэлтээр баттай нотлоx юм бол чуxам xэдий xугацаанд усанд,  xэдий xугацаанд эрэг дээр байсныг нь ч тогтоож чадна гэдгийг албаныxан мэдэгдлээ. Цаашлаад ослын үндсэн шалтгааныг ч олоx магадлал иxсэx юм.