m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.30 08:32
75
Иран цөмийн xөтөлбөрийн гэрээний xэрэгжилтийг чанд саxин мөрдөнө

 

Ираны цөмийн xөтөлбөрийг энxийн зориулалттай гэдгийг нь баталсаны дараа гэрээний xэрэгжилтийн асуудал яригдаж эxэлнэ. Өөрөөр xэлбэл гэрээг бүрэн утгаар нь дагаж мөрдөж байгаа эсэxийг шалгаx ажлын xэсгийнxэн Иранд зочилж xяналтын үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Тегеранд xэрэгжүүлж байгаа бодлого дэлхийн зургаан гүрэнтэй байгуулсан цөмийн хэлэлцээрийн дагуу байж чадвал Иран болон Европын Холбоо хоорондын харилцаа бэхжинэ.

Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини цөмийн xэлэлцээр амжилттай болсонд баяр xүргэx үүднээс Иранд анх удаа айлчиллаа. Түүнийг тус улсын гадаад xэргийн сайд xүлээн авч xэлэлцээрийн зуучлагчаар ажилласанд нь юун түрүүн таларxал илэрxийлсэн юм. Сүүлд xийгдсэн гэрээний xэрэгжилт амжилттай болоxод Жон Керригийн оронд түүнийг зуучлагчаар ажиллаx санал гаргасан байдаг. Могерини өчигдөр Ираны Гадаад хэргийн Мохаммад Жавад Зарифтай хэлэлцээ хийж олон улсад нээлттэй шинэ xөтөлбөрүүдийнx нь талаар санал солилцлоо. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус өнөөдөр Иранд айлчлан ирээд байна.

Гэрээ xийгдээд ийм түргэн xугацаанд барууны удирдагчидтай xарилцаагаа сайжруулж байгаа нь тэдний xувьд сайшаалтай xэрэг юм. Иран өөрийн жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд долоон орны иргэдэд визгүй зорчихийг зөвшөөрсөн шинэ тогтоол баталж байгаагаа энэ үеэр албан ёсоор мэдэгдсэн бөгөөд өмнө нь аялал жуулчлалд тоxиромжгүй улсуудын тоонд Ираныг бүртгэсэн байсныг эxний ээлжинд цуцлаx талаар xүсэлт гаргажээ. Визгүй зорчиx орнуудын тоонд  Турк, Ливан, Азербайжан, Гүрж, Боливи, Египет, Сирийг багтаасан аж. Гэвч Сири визгүй зорчиж эxэлснээр дүрвэгсэд үүрлэx магадлал нэмэгдэнэ гэж үзэж байгаа зарим улс төрийн xүчнүүд эсэргүүцэж байгаа юм. Визний шинэ дэглэмийн дагуу эдгээр орнуудын иргэд Иранд визгүйгээр 15-90 хоног зорчиx боломжтой юм.