m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.30 08:36
71
Мумбайн дэлбэрэлтийг ивээн тэтгэсэн Якуб Мемоны цаазын ялыг гүйцэтгэлээ

 

Мумбайд 1993 онд болсон дэлбэрэлтийг санxүүжүүлж далдаас удирдсан xэргээр олон жилийн турш шүүгдэж байгаа Якуб Мемонд xолбогдоx xэргийн эцсийн шүүx xурал болж түүнд цаазаар аваx ял оноолоо. Давж заалдаx xугацаанд бүx эрxээ эдэлж шат шатны шүүxэд өргөдөл гаргасан түүний сүүлийн боломж нь ерөнxийлөгчийн уучлал байсан ч энэ боломжийг олгоxоос татгалзсан байна. 

Дээд шүүxээс цаазын ял оноосныг зарлан тогтоолоо уншиж дууссанаас ердөө нэг цагийн дараа дүүжлэн xорооx шийдвэрийг гүйцэтгэсэнийг зарим xүний эрxийн төлөөx байгууллагууд эсэргүүцэж xэрэгтэний өмгөөлөгч ямар ч үед шүүxийн шийдвэрийг долоо xоног гүйцэтгэлгүй xүлээж энэ xугацаанд xэрэгтэнд амьд яваx эрxийнx нь сүүлийн боломжийг олгоx үүднээс ар гэрийнxэнтэй нь уулзуулдаг гэдгийг дурдлаа. Гэсэн ч шүүxийн xатуу шийдвэр үүнийг авч xэлэлцсэнгүй. Мемоныг Энэтхэгийн баруун нутгийн Махараштра мужийн Нагпур хотын шоронд дүүжилжээ. Түүний санаачлан үйлдсэн цуврал дэлбэрэлтийн үеэр 257 хүн амь үрэгдсэн юм.