m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 00:13
72
Улаанбаатарт бороо орно

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн хойд хэсэг, Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.  Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 2015 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан  төлөв:

     8 дугаар сарын 1-нд төв, зүүн, говийн нутгаар, 2-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгаар, 3-нд төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-3-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө   13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлэв.