m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 01:04
178
Х.Тэргэл эх орондоо ирж үзэсгэлэн гаргана

1990-ээд оны үед Монголын утга зохиолд хэсэг залуус од болон гэрэлтэж байсны нэг нь яруу найрагч Х.Тэргэл. Тэрбээр өдгөө АНУ-ын Чикаго хотод ажиллаж амьдардаг юм. Нэг хэсэг чимээгүйхэн байсан яруу найрагч бүсгүй энэ наймдугаар сарын 15-нд зураач Ч.Солонготой хамтарсан яруу найраг, уран зургийн үзэсгэлэнгээ эх орондоо гаргахаар болсон байна. Мөн арваннэгдүгээр сард Эквадор улсад болох олон улсын яруу найргийн наадамд оролцох урилга хүлээн авчээ.