m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 01:22
66
Тусгай олимпоос У.Нинжбадам мөнгөн медаль хүртлээ

Хоёр жил тутам зохион байгуулдаг оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан тусгай олимп АНУ-ын Лос Анжелес хотноо болж байна. Тус олимпод дэлхийн 170 гаруй орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамтаар оролцож байгаа юм. Манай тамирчдаас бөөрөнцөг шидэлтийн төрөлд тамирчин Б.Тулга хүрэл медалийн эзэн болж анхны медалиа авсан бол ширээний теннисний ганцаарчилсан төрөлд оролцсон У.Нинжбадам мөнгөн медаль хүртэж шагналын буухиаг үргэлжлүүллээ. Мөн бөөрөнцгийн төрөлд Э.Алтжин дөрөвдүгээр байрт оржээ.