m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 02:07
65
Оюутнууд смарт картаа ирэх 15-аас авч эхэлнэ

Энэ сарын 27-оос нийслэлийн зорчигчид нийтийн тээвэрт цахим картаар үйлчлүүлж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн тээврийн газраас өчигдөр иргэдийн асуултад хариулт өгөхөөр мэдээлэл хийсэн юм. Одоогоор 130 мянган иргэн картаа авсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настнуудаас 50 мянган хүн энэхүү зорчих картаа аваад байгаа аж. Нийтийн тээврээр өдөрт 700 мянган иргэн зорчдог гэх судалгаа байдаг. Тэдний дөнгөж 130 мянган иргэн смарт картаа худалдан авсан байгаа учраас карт худалдан авсан иргэдийн тоог дээрх тоонд дөхөх хүртэл бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулахаар болсон байна. 

Түүнчлэн ирэх сарын 15-аас оюутнуудын картыг Монголын оюутны холбоогоор дамжуулан олгох ба ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын картыг хичээлийн шинэ жил эхлэхээр олгож эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ.