m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 02:15
64
Хүүхдэд зориулсан явуулын кино театр Баянхонгор аймагт очлоо

Хүүхдэд зориулсан явуулын кино театр 2006 оноос дэлхийн улс орны хүүхэд багачуудад хүрч үйлчилсээр байна. Төв Азийн талыг туулан Монголыг зорьсон тус баг Баянхонгор аймагт иржээ.  Үндэстэн хоорондын амар амгалан, энх тайван байдлыг эрхэмлэгч эв санааны нэгдэл “ЦӨЛИЙН КИНО” Олон улсын төрийн бус байгууллагын хамт олон өнөөдөр 16:30 цагаас Баганат талбайд хүүхэд багачуудыг үнэгүй тоглуулж, кино үзүүлнэ.