m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 02:22
189
“Элсний фестиваль- 2015” наадмыг амжилттай зохион байгууллаа

Говь–Алтай аймагт аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хүрээнд  Засагт ханы гал голомт Алтай нутаг, Их монгол элсний өвөрт орших байгалийн үзэсгэлэнт газар “Эрээн нуур”- ыг түшиглэн “Элсний фестиваль- 2015” наадмыг  аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газар, Жаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг Даргын Тамгын Газар, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, “Уран тахилт” ХХК – ны ”Эрээн нуур” жуулчны бааз хамтран зохион байгууллаа. 

Уг фестиваль нь гадаад дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой байсан бөгөөд Говь-Алтай аймагт анх удаа зохион байгуулагдсан  шинэлэг арга хэмжээ боллоо.

Тус фестиваль нь нээлтийн ёслол, адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой морин спортын тэмцээнүүд, элсний спортын тэмцээнүүд, Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сумдын урлагийн тоглолт зэрэг амрагч, аялагчид, тамирчдын сонирхолыг татахуйц олон үйл ажиллагааг нэг дор багтаасан арга хэмжээ болсон юм. Уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэд, аялагчид 350 гаруй,  гадаадын аялагч тав тус тус оролцож таван төрлөөр зохион байгуулж нийт 148 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.