m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 02:27
298
Шинэхэн хөлбөмбөгийн талбай нээлтээ хийнэ

Говь-Сүмбэр аймгийн "SUMBER GARDEN" шинэ цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй Спортын цогцолборуудаас хамгийн түрүүн Хөлбөмбөг, Сагсан бөмбөг, Газрын теннис, Гүйлтийн замууд бэлэн болоод байна. Тэгвэл наймдугаар сарын 1-ний бямба гарагт Хөлбөмбөгийн талбай албан ёсны нээлтээ хийх аж. Нээлтэд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Д.Мэдрээ, хөлбөмбөгийн улаан фанат, алдарт тайлбарлагч Э.Балжинням, "шар айраг"-ийн Ганхүү зэрэг хөлбөмбөгийн хөгжлийн төлөө зүтгэгчид, Монголын хөлбөмбөгийн шилдэг багууд ирнэ. Ийнхүү Говьсүмбэр аймагт анх удаагаа баригдсан дэлхийн стандарт шаардлагуудыг хангасан Монголын хоёр дахь том талбай нээлтээ хийнэ.