m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 02:51
66
"Инчон Монгол наадам 2015" наадам болно

Хүннү гүрний 2224, Их Монгол улс байгуулагдсаны 809, Тусгаар тогтнолын 104, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадамд зориулж "Инчон Монгол наадам 2015" наймдугаар сарын 9-нд болох гэж байна.

Уг наадмыг БНСУ дахь ачаа тээврийн нэгдсэн холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж бөгөөд Үндэсний бөх, Сагсан бөмбөг, Сур харваа, Гар барилдаан, Теннис, Дартс болон Дууны тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах аж. Энэ үеэр ХАХНХЯ-ны харьяа БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв уг наадамд оролцож хүрэлцэн ирсэн нийт Монголчууддаа нийгмийн даатгал, нийгмийн халамж, хүүхэд гэр бүл хамгааллын чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.