m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 02:57
60
УБТЗ-ын 66 жилийн ойд зориулсан арга хэмжээ болно

Монгол Улсад төмөр зам байгуулагдсаны 77 жил, Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 66 жилийн ойн баярт зориулсан ёслолын ажиллагаа болж төмөр замын салбарт үр бүтээлтэй ажилласан ажилчдыг шагнах бөгөөд дараа нь Төмөр замын удирдах газрын хашаанд байгуулагдсан түүхэн төмөр замчны хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм байна.

2015 оны долдугаар сарын тоон мэдээгээр УБТЗ 66 жилийн түүхэндээ 540 сая тонн ачаа тээвэрлэж, 124 сая зорчигчид үйлчилжээ.