m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 03:44
60
“Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
 
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт даалгав.  
 
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, техник тоног төхөөрөмж худалдан авах ажилд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.