m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 04:02
100
М.Гонгор Чөлөөт Нислэгийн ДАШТ-аас дэлхийн аварга цол хүртлээ

Монголд анх удаа зохиогдож буй Чөлөөт Нислэгийн ДАШТ-аас манай улс аваргатай боллоо. Энэ удаа Австрали, Австри, Герман, Израйл, итали, Япон, Швед, АНУ, Турк, Польш, Аргентин, Чех, Франц, Их Британи, ОХУ, Украй, Норвеги, БНСУ, Канад, БНХАУ, Финланд, Швейцарь, Дани, Ливти, Казахстан, БНАСАУ, Унгар, Бельги, Болгар зэрэг 37 орны баг тамирчид өрсөлдөж байгаа юм.

Эх орондоо анх удаа  зохион байгуулж буй энэхүү тэмцээнд М.Гонгор резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилалд  2040 оноогоор дэлхийн аварга цол хүртлээ. Энэ төрөлд 29 орны 77 тамирчин оролцсоноос Украйны С.Стефан, К.Олег нар мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн байна.