m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 04:27
107
Ерөнхийлөгчийг хариуцагчаар татахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Өмгөөлөгч Г.Нацагдорж шүүгч нарыг чөлөөлсөн зарлигийн асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хариуцагчаар татахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхэд өгөх болсон учир нь, Ерөнхийлөгч 2013 онд зарлиг гарган шүүгч нарыг чөлөөлсөн. Гэтэл Үндсэн хуульд “Шүүгч өөрөө хүсэлт гаргавал чөлөөлнө” гээд тодорхой заасан байдаг аж. Хүсэлтээ гаргаагүй байсан шүүгч нарын өмнөөс чөлөөлөөд өгнө үү гэсэн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасныг нь Ерөнхийлөгч гүйцэлдүүлсэн байна.

Энэхүү Ерөнхийлөгчийн зарлигийн асуудлаар өмгөөлөгч Г.Нацагдорж Үндсэн хуулийн цэцэд хандсан бөгөөд ҮХЦ маргаан үүсгэхээс татгалзсан байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн Үндэслэл хэсгийн 4-т “Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөгдсөн шүүгч өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлтэй байна” гэсэн шийдвэр байсан аж. Өмгөөлөгч Г.Нацагдорж “Магадлалаа хавсаргаад, Ерөнхийлөгчийн зарлигийг эс зөвшөөрөн шүүхэд хандана даа. Ер нь бол Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл үүргээ биелүүлсэн бол шүүгч нарынхаа эрх ашгийг хамгаалдаггүй гэх маргаан дуусах байсан. Мөн хууль бусаар чөлөөлөгдсөн 12 шүүгч албан тушаалдаа эргэн томилогдох байсан. Одоо “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гээч нь болчихлоо” хэмээн тайлбарлаж байна.