m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 05:35
54
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой

Аргын тооллын 8 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын давхарласан 7, Хонгорцог одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.