m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 05:37
61
Халуун эгэх улирал 19 цаг 48 минутад эхэлнэ

Аргын тооллын 8 сарын 23, Адъяа гараг. Билгийн тооллын 8, Онгоц одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 05 минутад мандан, 19 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 19 цаг 48 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.