m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 05:39
49
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

Аргын тооллын 8 сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 10, Гар одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.