m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 06:00
91
Даншигт зарцуулах 560 сая төгрөгийг иргэд эсэргүүцлээ

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 8-9 нд Хүй долоо худагт Даншиг наадмыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл Нийслэлийн иргэдийн төлөөлөл болох Б.Ууганбаяр, Б.Цэрэн тэргүүтэй хүмүүс Даншиг наадамд  зарцуулах 560 сая төгрөгийг илүү үр ашигтай зүйлд зарцуулахыг Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлд уриаллаа.

Даншиг наадмаар зарцуулах 560 сая төгрөгөөр үр ашигтай ямар ажил хийж болох тооцоог иргэн  Б.Ууганбаяр гаргажээ.

Даншиг наадмаар зарцуулах 560 сая төгрөгөөр үр ашигтай ямар ажил хийж болох тооцоог гаргажээ

Тодруулбал,  сургууль, цэцэрлэгийн урсгал зардал, төрөх эмнэлэг барих санхүүжилтэд нэмэрлэх болон элэгний С вирустай иргэдийн эмэнд 560 сая төгрөгөө зарцуулбал 235 хүний амийг аврах боломж байгаа талаар тэд онцлов. Түүнчлэн 560 сая төгрөгийг үр тарианд зарцуулсан тохиолдолд 58 тэрбум төгрөгийн үр тариаг аварч болох байсан гэсэн тооцоог гаргажээ.

560 сая төгрөгийг үр тарианд зарцуулсан тохиолдолд 58 тэрбум төгрөгийн үр тариаг аварч болох байсан

Нийслэлийн иргэдийн төлөөлөл удахгүй болох Даншиг наадамд зарцуулах мөнгийг зөв зохистой зарцуулах нь эдийн засгийн хямралтай энэ үед багагүй хувь нэмэр болно  гэдгийг дуулгав. Тиймээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүслээ.  

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг гаргасан шийдвэрээ эргэн харахыг хүслээ