m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 07:19
56
Хакүхо М.Даваажаргалыг 2020 оны зуны олимпийн элчээр өргөмжиллөө

Ирэх онд Бразилийн Рио Де Жанеро хотод зуны 31 дүгээр олимпийн наадам болно. Харин 2020 онд болох 32 дугаар зуны олимп Япон улсын Токио хотноо зохион байгуулагдахаар товлогдсон.

Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос 2020 оны Токиогийн олимпийн элчээр мэргэжлийн сумо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сонгож,  өргөмжлөл гардуулахын зэрэгцээ МҮОХ-ны дээд шагнал "Олимпийн Алтан-Очир" одонгоор шагналаа.