m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 07:55
97
Хятад Оросын хамтарсан цэргийн сургуулилт болно

ОХУ болон БНХАУ-ын тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт наймдугаар сарын 20-28-ны хооронд Япон тэнгист болох тухай Хятадын БХЯ-ны хэвлэлийн алба мэдээллээ. Сургуулилтад ОХУ-ын талаас усан онгоц, шумбагч зэрэг зэвсэг техникийг оролцуулах бол Хятадын талаас долоон байлдааны усан онгоц, цэргийн таван онгоц оролцохоор болсон байна.

Тус хоёр улс сүүлийн үед батлан хамгаалахын харилцаагаа нэлээд эрчимжтэй бэхжүүлж байгаа. Тиймээс ч энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилт БНХАУ ОХУ-тай батлан хамгаалах салбарт харилцаагаа бэхжүүлж байгаагаа дэлхий дахинд харуулах нэгэн хэлбэр гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна.