m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.07.31 08:39
74
Сайд нарыг чөлөөлөх асуудлаар АН-ын ҮЗХ-г яаралтай хуралдуулах шаардлага хүргүүллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тогтоолын төслийг УИХ-д өргөн барих байсан ч бичиг баримтын бүрдэл хангаагүй учир буцаасан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдээлж байна.

Харин Ерөнхий сайд Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх томилох асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Хуулийн дагуу Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ огцруулах бол юуны өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ. АН-ын ҮЗХ-ны ээлжит бус хурлыг даваа гаригт эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы өмнө хуралдуулахыг энэ шаардлагадаа тусгасан. ”гэлээ.