m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.03 00:14
105
"Чонон сүлд" романы Монгол бичгийн хувилбарын нээлтийн ажиллагаа болно

"Дэлхийн Монгол" зохиолчдын холбооноос зохиолч Зян Рунд утга зохиолын дээд шагнал "Бичгийн мэргэн" цол тэмдгийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хүүхэлдэйн театрт болно. Энэ үеэр мөн "Чонон сүлд" романы Монгол бичгийн хувилбарын нээлтийн ажиллагаа болох бөгөөд уг арга хэмжээнд Зян Рун зохиолчийн дотнын анд зураач Чэнь Зи Цюнь ирэх юм байна. Чэнь Зи Цюнь нь "Чонон сүлд" романы Ян Көгийн бодит дүр гэдгээрээ хятад даяар алдаршсан, "Үзэсгэлэнтэй асан тал нутаг" хэмээх сүлжээг ажиллуулж, Өвөрмонголын байгаль хамгаалах тал дээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг алдартай нэгэн аж.