m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.04 05:31
110
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсчээ

БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн тайлант сард 5.08 сая тонн-д хүрч өнгөрсөн сараас 170.2 хувиар нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Тухайлбал дээрх өсөлт нь хэрэглэгчдийн худалдан авалт нэмэгдэж, далайн боомтууд дээрх нүүрсний нийлүүлэлт эрс нэмэгдсэнтэй холбон тайлбарласан хэмээн шинжээчид үзэж байгаа аж.

Гэтэл тус үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.2 хувийн бууралт бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тогтмол буурч байгаа нь тус улсын дотоодын эрэлт тасралтгүй буурч байгаатай холбоотой үзүүлэлт юм. 

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсчээ

Тус улсын хамгийн том экспортлогч болох Австрали улсын коксжих нүүрсний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар нэмэгдэж, гурав дахин нэмэгдэж 2.85 сая тонн- д хүрсэн байна.

Канад улсын БНХАУ-д нийлүүлсэн коксжих нүүрсний экспорт 5.4 дахин нэмэгдэж 0.43 сая тонн-д хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар буурсан үзүүлэлт юм.