m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.04 05:47
105
Эрчим хүчний салбарын хоёрдугаар хуралдаан боллоо

Монгол-Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын хоёрдугаар хуралдаан Улаанбаатар хотод боллоо. Тус хуралдааныг Монголын талаас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, нөгөө талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ. Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа том чадлын усан цахилгаан станцын талаар баримтлах бодлого, байгалийн хий, газрын тосны салбарын хөгжил, Хятадын байгалийн хий, газрын тосны салбарын талаар болон монгол-хятадын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал бодлоо солилцжээ. 

Эрчим хүчний салбарын хоёрдугаар хуралдаан боллоо

Хуралдааны төгсгөлд Монгол Улс-БНХАУ-ын хоорондын эрчим хүч худалдах, худалдан авах Ерөнхий хэлэлцээрийн талаар Монгол Улсын ЭХЯ-наас тавьж байгаа саналыг танилцууллаа.