m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.04 07:17
112
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байгаа Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын хоёрдугаар хуралдаанд оролцож байгаа БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Эрчим хүчний сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын ЭХЯ, БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ Санамж бичгийн хүрээнд 2 улсын хооронд эрчим хүчний салбарт хамтран ажиллах байнгын механизм бий болгох асуудал тусгагдсан билээ. Үүний дагуу Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаанд оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Хоёр орны эрчим хүчний салбарт хамтын ажиллагааны их ирээдүй байна. Хил хоорондын цахилгаан хангамжээс эхлээд их чадлын цахилгаан цахилгаан эрчим хүч нийлүүлэх, нар салхины болон сэргээгдэх эрчим хүчний нөөц ашиглах, эрчим хүчний эх томоохон эх үүсвэр барихад хамтран ажиллах гээд өргөн хүрээтэй хамтын ажиллагааны нөөц боломж байна. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход өнөөдрийн энэ хуралдаан ихээхэн ач холбогдолтой юм” гэлээ. 
БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин Эрчим хүчний сайд Д.Зоригтод хандаж хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд салбар хуралдааны үеэр дэвшүүлэн тавьсан саналынхаа талаар мэдээлэв. 

Уулзалтад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Болдогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар нар болон албаны бусад хүмүүс байлцлаа.