m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.06 04:12
28
Нийслэлд шинээр 20 хороонд цэцэрлэг байгуулна

БСШУЯ-ны Хөрөнгө оруулалт төлөвлөлт, зохицуулалтын албаны дарга О.Мөнхбаяр

Энэ жил улсын төсвөөр 40 барилга, орон нутгийн төсөв хөрөнгөөр гурав, концессын гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг нийтдээ 45 цэцэрлэгийн барилгын ажил хийхээр төлөвлөөд байгаагаас 10 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхлээд байгаа юм байна.

Тухайлбал, шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан III сургуулийн барилгын ажил дуусч ирэх сард хүлээн авна. Мөн 11 дүгээр сургуулийн барилгын ажил ирэх хавар дуусч, ашиглалтад орох юм байна. Түүнчлэн нийслэлийн зургаан дүүргийн 45 хороо огт цэцэрлэггүй бол шинээр 20 хороонд цэцэрлэг барих ажлыг эхлүүлжээ. Нийслэлд нэн яаралтай долоон сургууль шинээр ашиглалтад оруулах шаардлагатай байгаа учир концессын гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн байгаагийн дотор Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэх компанитай гэрээ байгуулах шатандаа явж байгаа юм байна.