m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.07 01:36
77
Чингисийн талбайд ном хурна

“Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадамд оролцох 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж маргааш өглөө 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд ном хурна. Энэ үеэр Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг айлдах юм. Мөн энэхүү арга хэмжээнд оролцох иргэдэд Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үнэгүй үйлчилгээ үзүүлнэ.