m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.07 01:47
75
Х.Дуламсүрэн: Тэгэхэд би тэнгэрийн хүүтэй гэрлэчихсэн байсан

Шувууд нуурандаа ирэхэд бороо арилчихсан байсан
Цэцэгс газраар зулахад солонго татчихсан байсан
Нар өндөрт мандахад одод унтаж байсан
Намайг чамаас явахад чи дуугүй байсан

Тэгэхээр чинь би тэнгэрийн хүүтэй гэрлэчихсэн

Өвөл болоход сар ганцаардахгүй байсан, цасны инээдтэй ханьсаад
Өвгөн модод цагийн эргэлтэнд гуниглахгүй байсан, үүрээр жиргэх шувуудын дунд уяраад
Үүлс бөөгнөрч шуурга дэгдэхгүй байсан, үлгэр сонсоод салхи эзгүй болохоор
Үнэнч дурлалаас чи намайг эрэхгүй байсан, үеийн охидуудын дунд төөрчихсөн явсан

Тэгэхээр чинь би тэнгэрийн хүүтэй гэрлэчихсэн