m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.10 08:25
48
ЭМСЯ “Хог bucket challenge” аянд нэгдлээ

Эрүүл мэнд, спортын яам харьяа байгууллагууд болох Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагчидтай “Хог bucket challenge” аянд нэгдлээ.

Эрүүл мэнд, спортын салбарынхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг нийтийн эзэмшлийн талбар болох гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэлээ. Тус хорооны нутаг дэвсгэр нь нам дор газар байрладаг учир үер усанд автан хөрсний бохирдлыг үүсгэдэг бөгөөд ялангуяа нянгийн бохирдол ихтэй гэдгийг НЭМХ-ийн судалгаагаар тогтоосон байдаг.

Тиймээс энэ удаагийн аянаар ил хог хаягдлыг цэвэрлэсний дараа ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийж айлуудын бохирын цооног, 00-г ч ариутгаж халдваргүйжүүлсэн юм. Энэ нь эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой байлаа. Хөрсний бохирдолтоос болж гэдэсний халдварт өвчин, цусан суулга, сүрьеэ, бруцеллёз, халдварт шар, цагаан хорхой, сибирская язва, тулеремия зэрэг өвчин үүсэх аюултай. Хөрсний бохирдолтоос сэргийлэхийн тулд ус, агаарын бохирдлыг багасгах, эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах, хог хаях цэг, зориулалтын хогын савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газарт нь байрлуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих стандартын дагуу хийж занших шаардлагатай байдаг.