m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.13 08:49
767
Углуургатай хөөсөнцөр хавтан үйлдвэрлэж байна

Эм Жи Эл Би ХХК нь 2002 онд байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж сэндвич хавтангийн үйлдвэрлэл, зураг төсөл, инженерийн ган бүтээцийн цогц үйлдвэрлэл, хөөсөнцөр бетон блокны үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

Тус үйлдвэр 2014 онд Eвро стандарттай барилгын дулаалгын EPS (expandable polystyrene буюу хөөмөл полистерин) углуургатай хөөсөнцөр хавтангийн үйлдвэрийг шинээр байгуулж ашиглалтад оруулжээ.