m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.20 05:36
71
В. Путин Хар тэнгист шумбажээ

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мягмар гаригт Крымын эрэг дагуух Хар Тэнгисийн гүнд шумбасан байна. Тэрээр эртний живсэн хөлөг онгоцнуудын үлдэгдлийг үзэж сонирхжээ. 

 Тэнгисийн ёроолоор хийх аялалд оролцсон энэ явдлаа ерөнхийлөгч ард түмнийхээ улс орны түүх соёлыг судлах сонирхлыг өдөөх гэсэн оролдлого гэж тайлбарлажээ. Үүний хажуугаар Украйны Гадаад хэргийн сайд ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд Крым болон Севастопольд Украины талтай зөвшилцөл хийлгүйгээр аялсантай холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яаманд эсэргүүцлийн нот бичиг илгээсэн байна. Тус яам энэ албан бичгийн хариуд  аялал нь Оросын дотоод явдал гэж тэмдэглэжээ.

Украины талтай зөвшилцөл хийлгүйгээр аялсантай холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яаманд эсэргүүцлийн нот бичиг илгээжээ

Өмнө нь Украины ерөнхийлөгч Петр Порошенко Путины Крымд хүрэлцэн ирээд байгааг Донбасс дахь нөхцөл байдлыг хүндрүүлэх оролдлогын нэг хэсэг гэж нэрлэсэн юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой гурав хоногийн ажлын айлчлалын үеэр Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд Дмитрий Медведев, Кремлийн захиргааны тэргүүн Сергей Иванов, Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгу нар дагалдан явсан юм. Путин энэ үеэр Крымын Үндэсний Нэгдлийн төлөөлөгчидтэй уулзалт хийж, “Орос, Украин, Крымын татарууд эсвэл бусад үндэстэн ястан аль нь байхаас үл хамааран Крым, Севастополийн ард иргэдийн эрхийг хамгаалах чухал шаардлагатай” гэдгийг онцолж байсан юм.

Х.Уянга